
Хүүхдийн баярыг тохиолдуулан ХХБ-нд АНХ УДАА хүүхдийн 100,000 төгрөгөө хадгалж буй харилцагчдад зориулсан Happy Family багцын 100к + 100к урамшуулалт хөтөлбөрийн бүртгэл 2026.05.15-ны өдөр дуусах гэж байна. Үүнтэй холбоотойгоор, хүүхдийн мөнгөө өндөр хүүтэй хадгаламждаа холбоод тогтмол хадгалсан тохиолдолд банкнаас нэмэлт 100,000 төгрөгийн урамшуулал авах боломжтой юм байна.
"Happy Family" багц нь хүүхдийнхээ байршлыг харах GPS-тэй карт, эрсдэлт нөхцөлд санхүүгийн баталгаа болох гэнэтийн ослын даатгал, гэр бүлийн дундах өдөр тутмын төлбөр тооцоог шийдэх Happy pay цахим хэтэвч, хэрэглээнд хяналт тавих мессеж мэдэгдэл, хамгийн өндөр хүүтэй хадгаламж зэргийг багтаасан цогц үйлчилгээ юм.

ХЭРХЭН УРАМШУУЛАЛД ХАМРАГДАХ ВЭ?
- TDB online-р Happy Family багцтай болох
- Хүүхдийн 100,000₮ авах дансаа ehalamj.mn сайтаар хандан Happy Family багцын өндөр хүүтэй хадгаламжийн дансаар холбож тогтмол хадгалах
- Happy Family багцын өндөр хүүтэй хадгаламжийн дансанд ХАРИУЛТАА ХАДГАЛЪЯ, ӨДӨР БҮР ХУРИМТЛУУЛЪЯ үйлчилгээний аль нэгийг нь холбоорой.

УРАМШУУЛЛАА ХЭЗЭЭ АВАХ ВЭ?
Эхний урамшууллыг Хүүхдийн баярыг тохиолдуулан ы2026.06 -р сард олгоно. Дэлгэрэнгүйг: https://bit.ly/HF-Future-guide
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!