Папиллома вирус нь дэлхий даяар хамгийн өргөн тархсан халдваруудын нэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Хүний папиллома вирус нь дэлхий даяар хамгийн өргөн тархсан халдваруудын нэг бөгөөд насанд хүрэгчдийн ихэнх нь амьдралынхаа туршид халдвар авдаг. Ихэнхдээ шинж тэмдэггүй тул мэдэлгүйгээр дамжуулах эрсдэлтэй байдаг.

ДЭМБ-ын 2030 оны зорилт:

15 нас хүртэлх охидын 90 хувийг ХПВ-ийн вакцинд хамруулах

Эмэгтэйчүүдийн 70 хувийг эрт илрүүлэгт хамруулах

Умайн хүзүүний хорт хавдрын 90 хувийг бүрэн эмчлэх

ХПВ-ийн вакцины талаар:

Вакцин нь халдвараас урьдчилан сэргийлдэг, харин үүссэн хавдрыг эмчлэхгүй

Бэлгийн хавьталд орохоос өмнө хийлгэвэл хамгийн үр дүнтэй

Дэлхийн 150+ оронд хэрэглэгдэж, аюулгүй, үр дүнтэй нь батлагдсан

Монгол Улсад 4 цэнтийн вакцин ашиглаж байна

Хэнд хэрэгтэй вэ?

11 настай охид, хөвгүүд – үндэсний товлолын дагуу

Эрэгтэй, эмэгтэй хүн бүр урьдчилан сэргийлэх боломжтой

Вакцины үр нөлөө:

Өндөр эрсдэлтэй ХПВ (16,18) халдвараас ~90 хувь хамгаална

Бэлгийн үү ~88 хувь буурна

Умайн хүзүүний хорт хавдрын урьдал эмгэг ~70 хувь буурна

Зарим оронд ХПВ-тэй холбоотой хавдрууд 85 хувь хүртэл буурсан

Хэрхэн үйлчилдэг вэ?

Вакцин нь вирус төст хэсгийг (VLP) бие махбодод танилцуулж, дархлааны системийг идэвхжүүлэн эсрэг бие үүсгэж, жинхэнэ халдвар орж ирэхэд хурдан устгах чадвартай болгодог.

Давуу тал:

Аюулгүй

Урт хугацааны дархлаа үүсгэнэ

Үргүйдэлд хүргэхгүй

Жирэмслэлтэд сөрөг нөлөөгүй

6 төрлийн хавдраас сэргийлэх боломжтой

Судалгаагаар вакцин хийлгэсэн охидыг дагаж үзэхэд 5 жилийн дараа 90 хувь, 10 жилийн дараа 100 хувь хамгаалалт үзүүлсэн байна.

Эцэг эхчүүдэд:

Хүүхдийнхээ ирээдүйн эрүүл мэнд, аюулгүй амьдралын төлөө ХПВ-ийн вакцинд хамруулж, урьдчилан сэргийлээрэй.

Улаанбаатарт 12 хэм дулаан
Улаанбаатарт 12 хэм дулаан
 
“Бүлгийн эргүүл-2026” арга хэмжээ эхэллээ
“Бүлгийн эргүүл-2026” арга хэмжээ эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!