Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Тавинбэх: Сайжруулсан түлшний квотыг нэмэх боломжгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Сайжруулсан түлшний үнийг Засгийн газраас 75 хувиар хямдруулсан. Нэг өрх картаараа долоо хоногтоо 6 шуудай түлш авах боломжтой. Гэвч хүйтний эрч чангарч байгаа үед зургаан шуудай түлш долоо хоногтоо гэрээ дулаан байлгахад хүрэлцэхгүй байна гэх иргэдийн гомдол нэмэгдэж байна. Үүнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тайлбар өглөө.

Тэрбээр "Энэ жил сайжруулсан шахмал түлшний хэрэглээ өссөн. Хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, энэ жил олон жилийн дунджаас 5-7 градусаар хүйтэн байгаа. Хоёрдугаарт, Улаанбаатар хотод сайжруулсан шахмал түлшээр хангагддаггүй байсан хэсгүүдийг хамруулсан, мөн дунд шатлалын халаалтын зуухнуудыг сайжруулсан түлшээр хангадаг болсон. Өнгөрсөн онд нийслэлд 480 мянга орчим тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэж байсан бол энэ жил 710 мянган тонн хэрэглэхээр урьдчилсан захиалга гарсан. Сайжруулсан түлшний үйлдвэрүүдэд өдөрт нийт 4,700 орчим тонныг түлш үйлдвэрлэж байна. Харин хэрэглээ өдөрт 5,700 орчим тонн бий. Хэдийгээр хэрэглээ нь үйлдвэрлэлээсээ давсан ч бид нөөцөлсөн байсан 70 мянга орчим тонн сайжруулсан түлшээсээ борлуулан зохицуулалт хийж, нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлж байна. Журмын дагуу нэг айл өрхөд долоо хоногт зургаан шуудай түлш худалддаг. Энэ тоог үйлдвэрлэлийн хүчин чадал, иргэдийн хэрэглээнд тулгуурлан сайтар судалж байж гаргасан тоо. Манай хэрэглэгч нар долоо хоногт зургаан шуудайг хүрэлцээтэй байна гэж үзэж байгаа " гэв. 

Энэ онд төсвөөс ЖДҮ-ийн зээл олгохгүй
Энэ онд төсвөөс ЖДҮ-ийн зээл олгохгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.