"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг энэ долоо хоногт суллагдана. Тодруулбал, "Нүүрсний" гэх тодотголтой 11 хүнд холбогдох эрүүгийн хэргээр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасах, 3 жил 9 сар хорих ялыг давж заалдах шатны шүүхээс ногдуулсан байдаг. Ийнхүү түүний хорих ялын хугацаа дуусаж, энэ долоо хоногт суллагдана. Харин өнгөрөгч хоёрдугаар сарын 28-нд түүнтэй цуг хоригдсон ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан суллагдаад буй билээ.
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн захирал асан Б.Ганхуяг энэ долоо хоногт суллагдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.