Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Billboard”-ын жагсаалтад зул сарын дуунууд давамгайлав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 23 секунд

Америкийн “Billboard”-ын шилдэг 100 дууны энэ долоо хоногийн жагсаалтын 39-д нь зул сарын баярын дуу багтсанаар ийм сэдэвтэй хамгийн олон дуу шилдгээр шалгарсан долоо хоног болов.

Түүнчлэн шилдэг 10 дууны ес нь зул сарын баярын сэдэвтэй дуу байжээ. Тодруулбал, дуучин Мэрайя Кэригийн “All I Want for Christmas Is You” дуу тав дахь удаагаа жагсаалтын нэгдүгээрт бичигджээ. 1994 онд анх сонсогчдын хүртээл болсон энэхүү дууг 25 жилийн дараа буюу өнгөрсөн онд шинэчлэн бүтээснээр жагсаалтыг тэргүүлж байжээ.

“Billboard”-ын шилдэг 100 дууны энэ долоо хоногийн жагсаалтын хоёрдугаарт Бренда Лигийн “Rockin’ Around the Christmas Tree” бичигдсэн бол Бобби Хелмсийн “Jingle Bell Rock”, Берл Айвзийн “A Holly Jolly Christmas”, Энди Уилиамсийн “It’s the Most Wonderful Time of the Year” эхний таван байрт жагссан байна. Харин “24kGoldn”, Иэнн Диор нарын “Mood” дуу нь шилдэг 10 дуунд багтсан зул сарынхаас өөр сэдэвтэй цорын ганц дуу болжээ.

Нийслэл салатны сонирхолтой түүх
Нийслэл салатны сонирхолтой түүх
 
Орон нутагт нэг эмчид үзүүлэх өвчтөний тоо 300 давжээ
Орон нутагт нэг эмчид үзүүлэх өвчтөний тоо 300 давжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.