Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэл салатны сонирхолтой түүх

Ангилал
Social pop
Огноо
Унших
2 минут 32 секунд

Нийслэл салат буюу "Оливье"-г 1861 онд эхээр Москва хотын Эрмитаж рестораны ахлах тогооч Люсьен Оливье зохиожээ.

Энэ салат нь тухайн үедээ Эрмитаж рестораны нэрийн салат байжээ. Оливье салатны орцонд, сойрын мах, тугалын хэл, салатны навч, хавчны сүүлний мах, нугасны утсан мах, өндөг, түрс, кейпэр зэрэг маш үнэтэй бүтээгдэхүүнүүдийг хийдэг байсан байжээ. Улирал солигдоход салатны орц өөрчлөгддөг уламжлалтай байв. Харин майонез хэрэглэдэггүй байсан бөгөөд франц дарсны цуу, гич, оливийн тос орсон нууц жор бүхий дрессингийг ашигладаг байсан аж. Түүхэнд бичигдсэнээр анхны Оливье салатны орцууд хольдоггүй, тавган дээр тус тусад нь гоёмсогоор өрж тавьдаг байж. Оросууд салатыг дрессингтэй нь хольж идэхийг харсан Луссиен салатны орцуудыг бүгдийг жижиглэн хэрчиж дрессингтэй нь хольж тавагладаг болсон байна.

Парисын том кафенууд Эрмитаж рестораны жороор Тургенев, Чайковский тэргүүтэй Оросын дээд анги, сэхээтнүүдэд үйлчилдэг байсан баримт бий.

Луссиентэй хамт ажилладаг байсан орос тогооч Иван Иванов жорыг хулгайлж "Москва" ресторанд ахлах тогоочоор ажилд орж "Нийслэл салат" (столичный) гэсэн нэрээр гаргаж эхэлсэн байна. Мэдээж үнэтэй ховор орцуудыг хямд төсөр орцуудаар орлуулж, харин дрессингийн нууц жорыг мэдэж авч чадаагүй учир өөрийнхөөрөө майонез хийжээ. Ийнхүү нийслэл салат нийтийн хэрэглээ болжээ.Одоо бидний өргөн хэрэглэдэг нийслэл салатны ганц ч орц Оливье салатанд байдаггүй.

НИЙСЛЭЛ САЛАТ МОНГОЛД

Нийслэл салат Монголд 1960-аад оны үеэс нутагшжээ. Оливийн тос, өндөг, майонез манай улсад орж ирсэн цагаас тэмдэглэлт баяруудаар уг салатыг хоолны хачир болгон хэрэглэж заншсан байна. Тахианы мах олоход төвөгтэй байсан тул хиамаар орлуулсан бол ногоон өнгийг даршилж, лаазалсан өргөст хэмх, вандуйгаар орлуулж хийдэг болжээ. Шинэ жилийн бэлгэ тэмдэгийн нэг болсон нийслэл салат олон төрлөөр жороо баяжуулан өнөөг хүртэл айл бүрийн баярын ширээг чимсээр байна.

 

 

Товчоодоор 905 автомашин нэвтэрчээ
Товчоодоор 905 автомашин нэвтэрчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.