Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британи эрүүл бус хүнсний сурталчилгааг хориглоно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 22 секунд

Их Британи хүн амынхаа эрүүл мэндийг сайжруулах, таргалалтыг бууруулах төлөвлөгөөнийхөө хүрээнд 2022 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлэх шинэ арга хэмжээнүүдээ танилцууллаа.

Засгийн газрын мэдээлснээр, өөх тос, элсэн чихэр, давс ихтэй хүнсийг нэгийг авбал нэг үнэгүй хэмээн сурталчлах, зоогийн газруудад чихэрлэг ундааг дахин үнэгүй уухыг санал болгохыг хориглов.

Их Британид таргалалт нь нийгмийн эрүүл мэндэд тулгарч буй хамгийн том асуудлуудын нэг юм. Тодруулбал, Англид насанд хүрэгчдийн гуравны хоёр орчим нь, бага сургуулиа дүүргэж буй гурван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байна. Шинэ арга хэмжээнүүдийн дагуу дээр дурдсан бүтээгдэхүүний сурталчилгааг байршуулах газруудыг мөн хязгаарлах бөгөөд эрүүл бус хүнсний сурталчилгааны самбарыг тооцоо төлөх хэсэг, дэлгүүрийн үүд зэрэг газарт байршуулж болохгүй юм.

Их Британи түргэн хоолоор үйлчилдэг газруудад “нэгийг авбал нэг үнэгүй” сурталгааг хориглох саналыг долоодугаар сард анх танилцуулж, Засгийн газар өнгөрсөн сард эрүүл бус хүнсний цахим сурталчилгааг бүрмөсөн хориглох санал гаргажээ.

Д.Наранбаатар: Модерна компаниас вакцины шууд худалдан авалт хийх боломж бүрдлээ
Д.Наранбаатар: Модерна компаниас вакцины шууд худалдан авалт хийх боломж бүрдлээ
 
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.