Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Наранбаатар: Модерна компаниас вакцины шууд худалдан авалт хийх боломж бүрдлээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 41 секунд

“Оном” сангийн үүсгэн байгуулагч Физикийн шинжлэх ухааны доктор, биофизикч Д.Наранбаатар одоогоор АНУ-д ажиллаж байгаа билээ. Түүнийг хүмүүс Ковид-19 ийн эсрэг вакцин үйлдвэрлэлтэд оролцож буй анхны монгол хүн гэдгээр нь мэдэж байгаа. Тэгвэл тэрбээр нэгэн сайхан мэдээг жиргэжээ.

“Сайхан мэдээ: Ѳнѳѳдѳр АНУ-ын Модерна компаний Гүйцэтгэх захирал Стефане Банселтэй Монгол Улс Модернагийн вакцин шууд худалдан авалт хийж нийт хүн амаа вакцинжуулах боломжийн талаар мэдээлэл солилцлоо. Монголчууд бидэнд гайхалтай сайхан боломж байна.

“Оном” сангийн Эрдэмтдийн баг улс Монголоо КОВИД-19 цар тахлыг хор хохирол багатай давж гарахад туслах зорилгоор зургаан үндсэн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн “Чиглэл 5”-ын хүрээнд энэ үүд хаалгыг нээхээр идэвхтэй ажиллаж байсан юм. Оном сан аливаа эм, вакцин, лабораторийн урвалж бодис, тоног тѳхѳѳрѳмж худалдах, худалдан авах үйл ажиллагаанд огт оролцдоггүй. Иймээс Модерна компаний албаны хүмүүсийг Монгол Улсын Засгийн газартай шууд холбож ѳгнѳ. Засгийн газар шууд худалдан авалт хийх нь хамгийн зѳв гарц.

Ингээд АНУ-ын Модерна компаний Гүйцэтгэх захирал Стефане Бансел холбогдох хүмүүстээ ѳгсѳн чиглэлийн дагуу ойрын хугацаанд Монгол Улсын Засгийн газрын болон Модерна компаний холбогдох албаны хүмүүсийг холбож ярилцуулахаар тохиров” гэсэн байна.

С.Эрдэнэ: АН өнөөдрөөс хуучин байрандаа ажиллана
С.Эрдэнэ: АН өнөөдрөөс хуучин байрандаа ажиллана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.