Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Уламсайханыг гэмтээсэн этгээдэд 2 сая төгрөгөөр торгож, 720 цагийн нийтэд тустай ажил хийх ял оноожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

"Ноорог" сайтын контент бүтээгч иргэн О.Уламсайханыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ний /2025.11.11/ өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд иргэн 38 настай Д.Доржсүрэн гэгч этгээд хутгалж, хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан.

Прокуророос бусдыг хутгалж, гэмтэл учруулсан Д.Доржсүрэн гэх иргэнийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу эд хөрөнгө устгах, гэмтээх гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тус хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх энэ сарын 3-ны өдөр хэлэлцсэн байна. Шүүгдэгч Д.Доржсүрэнг иргэн О.Уламсайханы биед халдаж, гэмтэл учруулсан, эд хөрөнгө устгаж, гэмтээсэн гэм буруутайд тооцож, түүнд хоёр сая төгрөгөөр торгож, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноожээ.

Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх асан Д.Амгаланбаатар: Хилийн зурваст газар олгосон гэх асуудал нь нэг хүний биш, ЗГ-ын шийдвэр. Хувийн компанид шууд олгоогүй
Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх асан Д.Амгаланбаатар: Хилийн зурваст газар олгосон гэх асуудал нь нэг хүний биш, ЗГ-ын шийдвэр. Хувийн компанид шууд олгоогүй
 
Ойрад театр: Б.Амархүү карьераа өсгөж, хандалт авахын тулд бидний нэр хүндэд халдсанд харамсаж байна
Ойрад театр: Б.Амархүү карьераа өсгөж, хандалт авахын тулд бидний нэр хүндэд халдсанд харамсаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.