
Словенийн Любляна хотод жүдо бөхийн олон улсын нээлттэй тэмцээн энэ сарын 14-нд эхэлнэ. Тус тэмцээнд 44 орны 500 гаруй жүдоч барилдахаас манай улсаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн дасгалжуулагч Х.Цагаанбаатарын удирдлагад эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Н.Мэндсайхан, Э.Бат-Энэрэл, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Уранзаяа, -78 кг-д О.Хүслэн нар барилдахаар мэдүүлэг өгчээ.
Энэхүү тэмцээний хамгийн бөхтэй жин нь эрэгтэйчүүдээс 73, эмэгтэйчүүдээс 57 кг аж. 73 кг-ын жинд 60, 57 кг-д 45 бөх барилдах юм байна. Тэгвэл манай дөрвөн бөхийн барилдах 60 кг-д 32, 52 кг-д 29, -78 кг-д 27 жүдоч зодоглоно. Х.Цагаанбаатарын удирдлагад яваа жүдочид Францын Парис хотод хамтарсан бэлтгэлд оролцож байгаад Словенид иржээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!