ХУУЛЬ: Өөртөө, гэр бүлдээ хийсэн “хөрөнгө оруулалт”-ыг тань хот урамшуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 18 секунд

Нийтлэлийн эхэнд гурван асуултыг тавья.

Иргэн таны хашаанд ногоон байгууламж бий юу. Та өвлийн улиралд гэр бүлээрээ тухтай, дулаахан орчинд өвөлжихийн тулд гэр сууцаа дулаалсан уу. Түгжрэлд цагаа алдахын оронд унадаг дугуй, нийтийн тээврийг хэр сонгон үйлчлүүлдэг үү. Хэрэв та эдгээр асуултын алинд нь ч ТИЙМ гэж хариулж байвал ирэх зургаадугаар сарын 1-нээс ногоон оноо цуглуулж, урамшуулал хүртэх боломж үүсэж байна.

Магад та бүхэн сүүлийн өдрүүдэд “Хотын удирдлагууд алхдаг иргэнээ оноогоор урамшуулна” гэх хоржоонтой ч гэх үү мэдээллийг харсан байх. Тэгвэл ногоон оноогоор иргэдээ урамшуулах систем гэж яг юу хэлээд байна вэ гэдгийг бид сонирхлоо.

-Ногоон оноо ГЭЖ ЮУ ВЭ-

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа буюу 2021 онд шинэчлэн баталсан бөгөөд 2024 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Нэмэлт өөрчлөлтөөр иргэн өөрийн болоод гэр бүлээ эрүүл байлгаж, аюулгүй, тухтай орчинд амьдруулах зорилгоор хийсэн үйлдэл нь нийслэлийн хөгжилд ч давхар хувь нэмэр оруулж буй хэрэг тул түүнийг нь үнэлж урамшуулах тухай агуулга суусан юм.

Товчхондоо, иргэн таны өөртөө хийсэн хөрөнгө оруулалтыг нийслэлээс давхар урамшуулна л гэсэн үг. Үүнийг хэмжих нэгж нь ногоон оноо байх аж.

Ингэхдээ ногоон оноотой холбоотой урамшууллын системийг одоогоос дөрвөн сарын дараагаас буюу зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

-ХУУЛЬ: Нүхэн жорлон, бохир усны нүхийг стандартад нийцүүлсэн, хаягдал усыг дахин ашиглавал ногоон оноогоор урамшуулна-

Тэгвэл ногоон оноо гэгчийг хэрхэн, ямар нөхцөлд олгох вэ. Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлд нийслэл хотын хөгжилд дараах чиглэлээр хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ногоон оноогоор урамшуулна гэж заажээ. Үүнд:

-Цуглуулсан ногоон оноогоороо музей үзэж, гадаад хэлний сургалтын төвд суралцаж, тогны мөнгөө ч төлөхөд зарцуулж болно-

Тэгвэл ногоон оноо цуглуулах нь бидэнд ямар үр өгөөжтэй юм бэ гэх асуулт урган гарна.

Хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ногоон оноог музей үзэж, номын сан, гадаад хэлний сургалтын төв, спортын клубээр үйлчлүүлж, цахилгааны төлбөрөө төлөхдөө зарцуулж болох аж. Нэг ёсондоо, өөрийгөө хөгжүүлэх зүйлсэд ногоон оноогоо ашиглаж болно гэсэн үг.

Харин ногоон оноог мөнгөн хэлбэрт шилжүүлэх санхүүжилтийг “Ногоон хөгжлийг дэмжих сан”-гаас хэрэгжүүлэх бөгөөд уг сангийн хөрөнгийг зөвхөн энэ зориулалтаар ашиглана. Тус сангаас зээл олгох, өр авлага үүсгэхийг хориглох юм.

-НОГООН ОНОО АЛБАДЛАГЫН ШИНЖТЭЙ БИШ-

Хуулиар ногоон оноо олгох шалгуур, хэмжээ, санхүүжилт болон зарцуулах журмыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, хэрэгжилтэд хяналт тавихаар зохицуулсан байдаг. Харин одоогоор журмын төслийг боловсруулж буй бөгөөд хараахан батлаагүй байгаа юм. Батлагдсаны дараагаар ногоон оноо олгох шалгуур илүү нарийвчилсан байдлаар олон нийтэд хүрнэ.

Энэ дашрамд, ногоон оноо цуглуулна гэдэг нь өөрөө албадлагын шинжтэй биш гэдгийг ойлгох нь зүйтэй. Иргэд өөрийн сонголтоор оролцож, эс оролцож ч болно. Үүгээр дамжуулж буй гол бодлого нь, нийслэлийн хөгжилд иргэдийн оролцоо чухал гэдгийг онцолж, идэвхтэй байхад уриалж буй шийдэл.

Монгол-Оросын хамтын ажиллагааны Комиссын хуралдааныг ирэх жил Монголд зохион байгуулна
Монгол-Оросын хамтын ажиллагааны Комиссын хуралдааныг ирэх жил Монголд зохион байгуулна
 
ШУУД: ЭМЯ-наас мэдээлэл хийж байна
ШУУД: ЭМЯ-наас мэдээлэл хийж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!