Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ хандлага: Баруунд “эмчилгээний нохой“ ажиллуулах үр дүнтэй байна

Ангилал
Social pop
Огноо
Унших
4 минут 43 секунд

Эртнээс нохой бол хүний сайн найз байсаар ирсэн билээ. Иймд барууны орнууд тэр дундаа Итали, Герман, Америкийн зарим мужуудын томоохон хүүхдийн эмнэлгүүд эмчилгээнийхээ нэг хэсэгт нохойны тусламжийг авах болжээ.

Италид байрладаг хүүхдийн эмнэлэгт эмчилгээний ноход эзнээ гарч ирэхийн хүлээн зогсож байна. Нэгэн залуу энэ тухай "Энэ бол өнөөдрийн харсан хамгийн хайр хүрэм үйл явдал байлаа" хэмээн цахим хуудастаа нийтэлсэн нь олон хүнд таалагджээ. Зургийн эх сурвалж: Rick Crouthamel

Анх 2010 оноос хүүхдийн эмнэлгүүд Сарвуу ба тоглох хөтөлбөрийн хүрээнд тусгай командаар бэлтгэгдсэн нохдыг эмнэлгийн ажилд туслуулах болсон байна. Ингэхдээ нохойнд танихгүй хүнд эелдэг байх, зайлшгүй командуудыг мэддэг байх, насанд хүрсэн байх зэрэг шалгуур тавьдаг бөгөөд үүнд нийцэж байвал үүлдэр нь хамаагүй гэнэ. Нохойг эмнэлгийн яаралтай үед орноосоо босох гэх мэт хурдан дохио өгөхөд бараг дадлагажуулсан байдаг.

Эдгээр ноход ихэнх тохиолдолд эмнэлгийн амьдралд дасахгүй байгаа хүүхдүүдэд туслах, чөлөөтэй харьцах боломж олгох, стресс бууруулах зэргээр туслахын зэрэгцээ өвчнөө давж гарах итгэл найдвар өгдөг байна. Зарим тохиолдолд дайны дараах дайчдын сэтгэл зүйг засахад туслах зорилготой ажилладаг.

Армийн ахмад зүтгэлтэн Жейкоб Бернс 2017 оны аравдугаар сарын 5-ны өдөр Иллинойс мужийн Коллинсвилл хотод бэлтгэлийн үеэр эмчилгээний нохой Жерситэйгээ байна. Ашгийн бус "Got Your Six Support Dogs" байгууллага нь гэмтлийн дараах стресст нэрвэгдсэн Бернс шиг ахмад дайчдад тусгайлан бэлтгэгдсэн үйлчилгээний нохой үнэ төлбөргүй өгдөг.

Нохойтой эмчилгээнд мэргэшсэн Профессор Амос, Хүүхдүүд эмээ уух тун дургүй. Гэхдээ нохойдоо эм өгч буй дүр эсгэн ус тавганд нь хийдэг. Хэрэв нохой уувал хүүхэд ч бас эмээ уудаг. Энэ мэтээр нохойны ашиг тус эмчилгээг үр дүнтэй болгодог хэмээжээ. Орчин үед эмнэлэг гэлтгүй хүнд өвчтэй хүмүүс гэртээ ч эмчилгээний нохойтой болохыг хүсдэг болсон тул үрчилж авсан нохойгоо сургах нь түгээмэл болов. Иймд мэргэшсэн эмч мэргэжилтэн болон ном товхимол бий болжээ.

Эмнэлгийн нохой нь нэг талаар гэрийн тэжээвэр амьтан боловч үүнээс илүүтэй ажилтан гэх статустай өвчтөнтэй хамт байдаг аж. Нэг эмнэлэгт 5-10 ажилтан нохой байх бөгөөд өвчтөний хэвтэж буй өрөөнөөс ирүүлсэн хүсэлтийг харгалзан илгээдэг байна. Эмчилгээний нохой өвчтөнд эдгэхэд нь туслахдаа өөрөө ч бас аз жаргал мэдэрдэг болох нь батлагджээ. Ихэнхдээ амьтдыг сэтгэлийн түгшүүрийг арилгах, ганцаардлын мэдрэмжийг бууруулах, цусны даралтыг бууруулахад ашигладаг.

Синай уулын хүүхдийн эмнэлэгт Профессор Бунсен Хондейв болон түүний өвчтөн 7 настай Закира Уильямс нар. Зургийн эх сурвалж: Business insider 

Саяхан Синай уулын хүүхдийн эмнэлэгт Профессор Бунсен Хондейв хэмээх энэ 3 настай голден дудл үүлдрийн нохой VIP ажилтнаар тодорчээ. Тэрбээр олон өвчтөнд эмнэлэгээс гарахад нь тусалсан туршлагатай бөгөөд өөрийн гэсэн нэрийн хуудастай болоод амжсан байна. Түүний одоогийн өвчтөн 7 настай Закира Уильямс цусны өвчтэй бөгөөд шинжилгээ хийлгэх бүртээ профессортой хамт явдаг гэнэ.

Ихэнх эмчилгээний ноход өвчтөнтэй уулзахын өмнө үргэлж усанд ордог бөгөөд  хантаазныхаа нуруу хэсэгт Намайг тэжээ, би найрсаг байх болно гэсэн бичигтэй байдаг. Эдгээр эмчилгээний нохдын зардлыг эмчилгээний байгууллага болон сайн дурын хандиваар зохицуулдаг. Өвчтөнүүд нохойг номын сан, кафе зэрэн олон нийтийн газраар дагуулж явах хориотой юм.  Сонирхуулахад жилээс жилд "Сарвуу ба тоглох" хөтөлбөр олширч байгаа бөгөөд ноход дан ганц хүүхдийн эмнэлэгт бус хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгэмтэй харилцахад нь тус болж байна.

Юу байна вийкнд: АН мах тараахаар болж, ерөнхийлөгчийн офшор сөхөгдөв
Юу байна вийкнд: АН мах тараахаар болж, ерөнхийлөгчийн офшор сөхөгдөв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.