Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны 2017 оны тайлангаас хүргэж байна. Уг судалгаанд 10 эмэгтэй тутмын нэг хүрэхгүй хувь нь л хүчирхийллийн талаар цагдаад мэдэгддэг тухай дурджээ.
Сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн гэр бүлийн байдлын статус:
- Гэрлээгүй ч хамт амьдардаг 47.4 хувь
- Хамтарч амьдарч байгаад салсан/ тусдаа амьдардаг 51.5 хувь
- Гэрлээд салсан/ тусдаа амьдардаг 74 хувь
- Гэрлэсэн/ хамт амьдардаг 40.5 хувь байна.
Бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн:
- Амиа хорлох тухай бодож байсан 36.5 хувь
- Амиа хорлох оролдлого хийсэн 10 хувь
- Амиа хорлох оролдлого хийсний дараа эмнэлгийн тусламж авч байсан 3.4 хувь байна.