Хар тамхи борлуулдаг 1 бүлгийн 4 этгээдийг баривчилж, 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний бодисыг хураан авчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас энэ оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдан борлуулж байсан 1 бүлгийн 4 этгээдийг баривчиллаа.

Дээрх этгээдүүд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 67.6 грамм бодисыг биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг хэмжээ нь 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний эрсдэлтэй бөгөөд энэхүү хууль бус эргэлтийг таслан зогсоолоо.

Цагдаагийн байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

ИРГЭН: Монголын үрс минь алуурчдын гарт үрэгдсээр байх юм уу
ИРГЭН: Монголын үрс минь алуурчдын гарт үрэгдсээр байх юм уу
 
“COP17”-гийн зохион байгуулалтын талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах боломжийг судлахаар болов
“COP17”-гийн зохион байгуулалтын талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах боломжийг судлахаар болов
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!