Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Энэ онд 2234 хүний амь насыг аварчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

2020 онд гамшиг, аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2234 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 114.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Улсын хэмжээнд 2020 онд нийт 4984 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдож бүртгэгджээ. Үүний улмаас 243 хүн амь насаа алдаж, 1003 хүн гэмтэж, 80954 толгой мал, амьтан хорогдон, 31.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 517.93 сая төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 302  буюу 15.6 хувиар, эд хөрөнгө 51.2 тэрбум төгрөг буюу 80.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Ахуйн гал түймэр 2020 онд 3036 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 28 хувь буурчээ.
Харин тээврийн хэрэгслийн ослын 72 дуудлагад 390 хүн, 90 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 59 хүнийг аварч, 27 цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хятадад илүүдэл жинтэй насанд хүрэгчид нэмэгджээ
Хятадад илүүдэл жинтэй насанд хүрэгчид нэмэгджээ
 
Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авлаа. Жагсаалтаар нэр дэвшигчдэд сэтгэгдэл дүүрэн байна
Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авлаа. Жагсаалтаар нэр дэвшигчдэд сэтгэгдэл дүүрэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.