Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах бичигт 35 гишүүн гарын үсэг зурсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дэд сайд нарын томилгоо болон төрийн данхар бүтцийг эсэргүүцэн, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн билээ. Хуулийн дагуу дээрх бичигт 32 буюу түүнээс дээш гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-д өргөн мэдүүлэх боломж бүрдэх юм.

Тэгвэл АН-ын дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр, одоогийн байдлаар дээрх бичигт 35 гишүүн гарын үсэг зурсан байгаа аж. Тэрбээр хэлэхдээ "Энэ бичигт УИХ дахь АН-ын бүлгийн бүх гишүүн гарын үсэг зурах ёстой. Гадаад, дотоод томилолттой яваа гишүүд зурж амжаагүй байгаа. Тэд ирээд зурах байх" гэлээ.

Ирэх даваа гарагт бүх нийтээр амарна
Ирэх даваа гарагт бүх нийтээр амарна
 
Хуульч О.Батхүү: 5 байртай хүмүүсийн 4 байрны зээлийг нь энгийн буюу өндөр хүүтэй арилжааны зээлд шилжүүлэх ёстой
Хуульч О.Батхүү: 5 байртай хүмүүсийн 4 байрны зээлийг нь энгийн буюу өндөр хүүтэй арилжааны зээлд шилжүүлэх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.