Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Одбаяр: МАН-ынханы “бялуу хуваалт“ ТӨХК-иуд руу орж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдсан. Хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Одбаяр "МАН-ынханы "бялуу хуваалт" ТӨХК-иуд руу орж байна. Саяхан дэд сайд, Элчн сайд нараа томилж авсан. МАН-ынхан яг хуучнаараа сэтгээд байна. Хувьчлалын асуудлыг оруулж ирж байгаа боловч цаанаа үүнийг урагшлуулах хүсэл алга. Улс төрийн хэрүүлтэй үед л оруулж ирж байна" гэв.

О.Батнайрамдал: Түр хорооны хуралд 6 удаа Оюутолгой компанийн төлөөллийг урихад “Ирэхгүй“ гэсэн
О.Батнайрамдал: Түр хорооны хуралд 6 удаа Оюутолгой компанийн төлөөллийг урихад “Ирэхгүй“ гэсэн
 
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээн өндөрлөж, автозамын хөдөлгөөнийг нээлээ
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээн өндөрлөж, автозамын хөдөлгөөнийг нээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.