Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Далайн гахайнууд арьсны өвчнөөр үхэж байгааг илрүүлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 57 секунд

Персийн буланд 2005 онд катарина хар салхины улмаас далайн гахайнууд аюултай арьсны өвчнөөр үрэгдэх болжээ. Эрдэмтэд далайн гахайнуудын үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна.

Калифорни дахь далайн амьтан судлалын төвийн судлаачид Австралийн мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран сая тус өвчний жинхэнэ шалтгааныг олж тогтоожээ. Товчхондоо далайн гахайнууд цаг уурын өөрчлөлтөөс болж өвчилцгөөжээ.

Дэлхийн дулаарал эрчимжих тусам катарина гэх мэт хар шуурга улам ойрхон давтагдах болов. Хар салхи далай дээр их хэмжээний бороо оруулж, далайн усны найрлага дахь цэвэр усны хэмжээг мэдэгдэхүйц нэмж байна. Цаашлаад давсны тун багасаж, далайн гахайнуудын бие дээр зарим тохиолдолд нийт арьсны 70 хувь хүртэл хэсэг нь шархалж, тав тогтож, маш их өвдсөөр үхдэг болохыг энэ сарын 15-нд тогтоосон байна.

Эрдэмтэд тус өвчинг шархат дерматит буюу цэвэр усны арьсны өвчлөл хэмээн нэрлэж байгаа бөгөөд тус өвчинд нэрвэгдсэн далайн гахайг амин тэжээлийн дутагдалд оруулж, түүнчлэн хэд  хэдэн эрхтний дутагдал болгож богино хугацаанд үхэлд хүргэж байгаа аж.

Судалгааны ахлагч Падрайг Дуйгнан “Мексикийн буланд хар салхины улирал эхлэх гэж байна. Ялангуяа цаг уур эрчимтэй өөрчлөгдөж буй энэ үед улам олон хар салхи болох төлөвтэй байна. Иймд ойрын хугацаанд илүү олон далайн гахай дээрх өвчнөөр үхэж магадгүй юм. Судалгаанаас харахад хэдийн тоо толгой нь цөөрч буй далайн гахайнуудад том аюул тулгарч байна” хэмээжээ.

“Корона” нэртэй хөлөгт тоглоом эрэлттэй байна
“Корона” нэртэй хөлөгт тоглоом эрэлттэй байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.