Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Корона” нэртэй хөлөгт тоглоом эрэлттэй байна

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 31 секунд

Германд анх хөл хорио тогтоох үеэр тус улсын баруун нутагт орших Висбаден хотын оршин суугч эгч дүү дөрөв цагийг маш үр дүнтэй өнгөрүүлж, өөрсдийн бизнесээ эхлүүлжээ. Тэд дэлхий нийтийг түгшээгээд буй Covid-19 цар тахлаас сэдэвлэн “Корона” нэртэй хөлөгт тоглоомыг зохион бүтээсэн нь өдгөө олон хүний сонирхлыг татаж, Германы өнцөг булан бүрээс захиалгад дарагдсан байна.

Энэхүү тоглоомыг дөрөв хүртэлх тоглогч тоглож болох бөгөөд хөл хорионд орж, гэрээсээ гарч чадахгүй байгаа өндөр настай хөршдөө дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн авчирч өгөх даалгаврыг гүйцэтгэдэг байна. Ингэхдээ худалдан авах зүйлсийн жагсаалтын дагуу даалгавраа биелүүлэх ба замд таарсан саадуудыг давж, хамгийн түрүүнд даалгавраа амжилттай биелүүлсэн хүн ялагч болдог.

“Тоглох явцад дэлгүүрийн лангуу хоосорсон байх, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх зэрэг саадууд учирна. Бидний бүтээсэн тоглоомын гол зарчим бол эв санааны нэгдэл” гэж 20 настай Сара ярьжээ. Охидынхоо бүтээлч сэтгэлгээг дэмжиж аав Бенедикт Швадерлапп нь карт, самбар, хайрцгийн дизайныг уран бүтээлч хөлсөлж хийлгэсэн байна. Охидын бүтээсэн тоглоомоо тоглоомын дэлгүүрүүдэд гэрээгээр нийлүүлэх болсон байна.

ЕХ хуванцар хаягдлыг буурай орнууд руу экспортлохыг хориглов
ЕХ хуванцар хаягдлыг буурай орнууд руу экспортлохыг хориглов
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд