Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ихсээс бичил хуванцар илэрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 37 секунд

Италийн эрдэмтэд хүний ихсээс анх удаа бичил хуванцар илрүүлсэнтэй холбоотойгоор уг хуванцар ургийн хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүйд мэргэжилтнүүд санаа зовж байгаа юм.

Амаржсаныхаа дараа ихсээ хандивлахыг зөвшөөрсөн зургаан эмэгтэйн дөрвийн ихсээс 12 бичил хуванцар илэрчээ. Түүнчлэн ихсийн маш бага хэсгийг /4%/ шинжилсэн тул бичил хуванцрын хэмжээ бүр их байж магадгүйг судлаачид тэмдэглэжээ. Бичил хуванцар нь хуванцрын маш жижиг хэсгүүд бөгөөд ихэвчлэн 0.01 миллиметрийн диаметртэй байдаг. Өмнө нь бичил хуванцрууд савласан ус, ундны ус, загас, далайн давснаас илэрч байжээ.

Харин Италид хийсэн судалгаагаар бичил хуванцар хүний биед орсон тохиолдолд ихэст хүртэл хүрдгийг тогтоожээ. Ихэс нь ургийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой бөгөөд хүчилтөрөгч, тэжээлийн бодисоор хангадаг тул жирэмсний аюултай үр дагаварт хүргэж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулсан байна.

Бичил хуванцрууд Эверестийн оргилоос эхлээд далай тэнгисийн гүн ёроолоос хүртэл илрээд байгаа бөгөөд хүмүүсийн биед хүнс, ус болон амьсгалаар дамжин орж байгааг хэдийн тогтоогоод байгаа юм. Хэдийгээр бичил хуванцрын хүний биед үзүүлэх нөлөө тодорхойгүй байгаа боловч эрдэмтэд уг асуудалд, ялангуяа нярай хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж буйг нарийвчлан судлах нэн шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ.

ХӨСҮТ-д хийсэн шалгалтаар ноцтой зөрчлүүд илэрчээ
ХӨСҮТ-д хийсэн шалгалтаар ноцтой зөрчлүүд илэрчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.