УОК-оос үүрэг өгсний дагуу энэ сарын 05-ны өдөр Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг гарч ХӨСҮТ-д шалгалт хийсэн. Энэхүү шалгалтын дүнд гарсан зөрчлүүд нь:
- Эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн өрөөнд халдвар, хамгаалалт алдагдах эрсдэлтэй. Тохижуулалт муу /эмч нар тухтай амрах суудал, хоол халааж идэх богино долгионы зуух болон бусад эд хэрэгсэлгүй/
- Ариун цэврийн өрөөний халдвар, хамгаалалт алдагдсан. Эмч, ажилчид болон коронавирусээр өвдсөн өвчтөнүүд дундаа нэг ариун цэврийн өрөө ашигладаг.
- Эмнэлгийн 4 болон 7 тасагт өвчтөн нэмж авахгүй байх ЭМЯ-ны зөвлөмжийг дагаагүй. Нэг тасагт олон өвчтөн хэвтүүлж эмчилсэн.
- Инженер техникийн албаны ажилчдыг есөн сарын туршид ковидын шинжилгээнд хамруулаагүй.
- Эмнэлгээс гарч буй хог хаягдалд дотоод хяналт тавиагүй, холбогдох стандарт зөрчсөн.
- ХӨСҮТ-ийн бохир, лаг цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож биологи, цэвэрлэгээний нацос эвдэрсэн.
- Лагийн өрөөнүүдэд ордог ажилчдын халдвар хамгаалалт алдагдсан.
- Цонх, хаалганы дулаан алдагдсан өрөөнд өвчтөнүүдийг эмчилж байсан.
- Есөн сарын хугацаанд эрсдэлийн үнэлгээ хийгээгүй.
- Ковидын үед ажиллах хүний нөөцийн бэлэн байдлын төлөвлөгөө гаргаагүй
- Эмч, ажилчдын амрах ногоон бүсэд халдвар, хамгаалал алдагдсан зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ.