Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болдсайхан эмч зүрхний хагалгаанд оржээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 35 секунд

“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгийн Ерөнхий захирал, Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан “Зүрх мартахгүй” төслийг эхлүүлж, зүрхний гажигтай хүүхдүүдийг эх орондоо үнэ төлбөргүй эмчилж байгаа билээ.

Гэвч тэрбээр өөрөө зүрхний хагалгаанд орсон байна. Энэ талаараа фэйсбүүкдээ “Өглөө Өлгийн Нурали хүүгийн зүрхийг 27 минут зогсоож ховдолын цоорхой нөхөх хагалгаа хийв. Сайн болсон... Араас нь залгаад өөрөө зүрхний зүүн титэм судсандаа стент тавиулах мэс засалд орлоо... Сэхээнд хүүхэдүүдтэй зэрэгцээд хэвтэж байх... Зоригоо, Намхай 2 эмчдээ баярлалаа” хэмээн бичжээ.

Тэрбээр өчигдөр орой л гэхэд ““Зүрх мартахгүй” төслийн 82 дахь хагалгаанд Архангайн Цэцэрлэг сумын хүү орсон. Ховдол хоорондын таславчийн нэг см цоорхой... зүрхийг 34 минут зогсоож нөхсөн. Сайн болсон... Одоо харьж явна” хэмээн бичиж, “Зүрх мартахгүй” төсөлд Хас банк 50 сая төгрөг, Тэнгэр даатгалын хамт олон 20 сая төгрөг хандивласан сайхан мэдээг ч хуваалцаж байсан билээ.

Түүний хагалгаа тийм ч хүнд биш бололтой. Учир нь тэрбээр хамгийн сүүлд “Ингэсгээд босоод хагалгааны дараах хүүхдүүдээ үзнэ дээ” хэмээн пост бичсэн байна.

САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ХӨНГӨЛӨЛТИЙН ҮНИЙН ЗӨРҮҮГ “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ГАРГАНА
САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ХӨНГӨЛӨЛТИЙН ҮНИЙН ЗӨРҮҮГ “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ГАРГАНА
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд