Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүхбаатар дүүргийн МАН-ыг М.Говьсайхан удирдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 42 секунд

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын долоодугаар хуралдаан өнөөдөр болж Маньбазарын Говьсайханыг намын даргаар сонгосон байна. Тус хуралдаанд 200 орчим төлөөлөгчид оролцож 91.7 хувийн саналаар М.Говьсайханыг сонгожээ.

М.Говьсайхан нь Инженер мэргэжилтэй бөгөөд Нийслэлийн орон сууцны корпорацийг удирддаг гэдгээр нь хүмүүс мэддэг. Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос улстөрийн гараагаа эхэлж байсан тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын дэд дарга, тэргүүлэгчээр ажиллаж байсан туршлагатай.

Улаанбаатарт -10 хэм хүйтэн
Улаанбаатарт -10 хэм хүйтэн
 
Нийслэлийн 2026 оны төсвийг тодотгож, баталлаа
Нийслэлийн 2026 оны төсвийг тодотгож, баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.