Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баяр: Хэн ч танихгүй хэдэн шинэков мань мэтийн фон дээр попрох юм байх

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

Оюутолгойн бүлэг ордын асуудлаар хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол ирэх сарын 8-12-нд явагдана. Дээрх сонсголд Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар болон холбогдох сайд нарын 300 хүн гэрчээр дуудагдсан. Тэдгээрийн нэг нь Ерөнхий сайд асан С.Баяр юм.

Харин тэрбээр цахим хуудаснаа "300 гэрч, есөн Ерөнхий сайд. Базар, вокзал… Хэн ч танихгүй хэдэн шинэков мань мэтийн фон дээр попрох юм байх. Боддог л бодол. Гэвч уучлаарай. Та хэдийг саатуулах цаг зав маниуст алга. Надаас тухайлан асуух юм буй бол бичиг явуул. Агуулга байх аваас хариулж болох юм" гэжээ.

БНХАУ-ын ЗГ-аас 2026-2027 оны хичээлийн жилд манай улсын 220 иргэнд тэтгэлэг олгоно
БНХАУ-ын ЗГ-аас 2026-2027 оны хичээлийн жилд манай улсын 220 иргэнд тэтгэлэг олгоно
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.