
Ханиад томууны үетэй давхцаад Улаанбурхан гарчих вий гэж айж, эмээж улаанбурхны вакцинжуулалтыг 75 хувьд хүргэсэн. Гэвч өчигдөр муу мэдээ сонслоо. БГД-ийн 143 дугаар сургууль дээр 6 хүүхдэд улаанбурхны шинж тэмдэг илэрч, халдвар дэгдсэн байна. Энэ үед Улаанбурхан дэгдвэл маш ноцтой нөхцөл байдал үүснэ. Тиймээс Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг хурдан томилж, ажилд нь оруулахыг Нийслэлийн даргаас шаардаж байна. Хавьтлын шинжилгээний хариу ямар гарахыг мэдэхгүй байна. Улаанбурхны эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүдээс шинж тэмдэг илэрсэн. 143 дугаар сургуульд 543 хүүхэд сурдгаас 40 хувь нь вакциндаа хамрагдаагүй" гэлээ.