Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаяр: ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан ашиг сонирхол нэгт этгээдийнхээ захиалгат даалгаврыг гүйцэтгэхээр цэцийн бүрэлдэхүүнд байгааг ЭСЭРГҮҮЦЛЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт өгсөн.

Уг хүсэлтийг өнөөдрийн ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэж байна. Тэгвэл хурлын эхэнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргалаа. Тодруулбал, ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нь Г.Занданшатартай нэгдмэл эрх ашигтай байна гэж татгалзах хүсэлт гаргасан юм. Уг хүсэлтийг хэлэлцэж, ҮХЦ-ээс хүлээн авахгүй татгалзаж шийдвэрлэлээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дараах байр суурийг илэрхийллээ.

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа гаргаагүй иргэн, ААН-ыг Зөрчлийн тухай хуулиар торгох зохицуулалттай
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа гаргаагүй иргэн, ААН-ыг Зөрчлийн тухай хуулиар торгох зохицуулалттай
 
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.