Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баасандорж: Чуулганы нэгдсэн хуралдаанд өчигдрөөс бэлтгэж, өнөөдөр ирц хүрсэн учраас эхлүүлж байгаа нь Дэгийн хуультай зөрчилдөхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх чуулганы нэгдсэн хуралдаан 74.6 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Гэвч өчигдрийн ирцээр хуралдаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн зарим гишүүд мэдэгдээд буй.

Уг асуудлыг УИХ-ын ЕНБД Б.Баасандоржоос тодруулахад "Чуулганы нэгдсэн хуралдаанд өчигдрөөс бэлтгэж, өнөөдөр ирц хүрсэн учраас эхлүүлж байгаа нь Дэгийн хуультай зөрчилдөхгүй. УИХ-ын дэгийн тухай хуулийн 6.2-т зааснаар Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана.

Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, 2025 оны 10-р сарын 16-ны өдрийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанд бэлтгэх ирц 09:00 эхэлж, хэлэлцэх асуудалдаа бэлтгэсэн. Ийнхүү 2025 оны 10-р сарын 17-ны өдрийн 10:13 цагт ирц бүрдсэн учраас дэг зөрчсөн зүйл байхгүй" гэсэн юм.

ШУУД: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 74.6 хувийн ирцтэйгээр хэлэлцэж эхэллээ
ШУУД: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 74.6 хувийн ирцтэйгээр хэлэлцэж эхэллээ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна