Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Бодь компанитай байгуулсан оффтейк гэрээ Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын үед нууцад авагдаж байгуулагдсан. Л.Оюун-Эрдэнэ дарга оффтейк гэрээнүүдээ өөрөөсөө асуувал зохино

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 33 секунд

Монгол Улсын Засгийн газар "Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” тогтоолын төслийг баталснаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бусад хуулийн этгээдтэй 2020-2022 онд “Нүүрс нийлүүлэх гэрээ”-ний хүрээнд байгуулсан гэрээ, тэдгээрт холбогдох мэдээллийг компанийн цахим хуудаст нээлттэй байршуулсан. Ил болгосон нууцлал бүхий 40 гэрээнээс 32 нь Бодь Интернэшнл ХХК-тай байгуулсан гэрээ байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр ТББХ-ны үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Бодь”-той холбоотой асуудлыг ярих цаг болсон. Г.Занданшатар дарга өөрийнхөө хийсэн ажилд хариулах цаг ч болсон. “Бодь”-ийн оффтейк гэрээ явж байхад Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байсан. Би ажлыг нь авч байсан" гэсэн юм.

Тэгвэл түүний илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "2023 оны 12-р сарын 18-ны өдөр “Нүүрсний хулгай”-тай холбоотой УИХ-ын сонсголд “Маш нууц” байсан бөгөөд нууцаас гаргасан оффтейк гэрээнүүд, түүнтэй холбоотой эрх зүй, эдийн засгийн дүгнэлтийг хянан шалгагч нээлттэй танилцуулсан. Бодь компанитай байгуулсан оффтейкүүд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед нууцад авагдаж байгуулагдсаныг эндээс харж болно. Л.Оюун-Эрдэнэ дарга маань оффтейкүүдаа өөрөөсөө асуувал зохино. Нүүрсний сонсголыг нөхөж үзэцгээ" гэжээ.

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
 
Үндэсний их баяр наадам, цагаан сарын баяр амралтын өдөртэй давхацвал дараагийн 7 хоногт шилжүүлэн амрах саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй
Үндэсний их баяр наадам, цагаан сарын баяр амралтын өдөртэй давхацвал дараагийн 7 хоногт шилжүүлэн амрах саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.