Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Конор МакГрегор тулаанд оролцох эрхээ 18 сараар хасууллаа

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 28 секунд

Тулааны спортын од Конор МакГрегор дахин дуулиан тарилаа. Тэрбээр CSAD буюу Тулааны спортын допингийн эсрэг төвийн дүрмийг зөрчсөн хэмээн 18 сарын хугацаанд тулаанд оролцох эрхээ хасуулжээ.

CSAD-ийн мэдээлснээр МакГрегор 2024 оны 6-р сарын 13, 9-р сарын 19 болон 20-ны өдрүүдэд өгөх ёстой байсан допингийн шинжилгээний гурван дээжийг өгөөгүй аж. Спортын дүрмийн дагуу тамирчид тогтсон хугацаанд хаана байгаагаа мэдэгдэж, шаардлагатай шинжилгээнд хамрагдах үүрэгтэй байдаг.

Түүнийг анх 24 сараар эрхийг нь хасах шийдвэр гаргаж байсан ч, гэмтлээсээ эдгэрч байсан болон мөрдөн шалгалтад бүрэн хамтран ажилласныг харгалзан 18 сар болгон бууруулжээ.

37 настай МакГрегорын түр түдгэлзүүлэлт 2026 оны 3-р сарын 20-нд дуусах тул түүний төлөвлөж буй Цагаан ордонд болох тулаанд энэ шийтгэл нөлөөлөхгүй гэж үзэж байна.

Харин UFC-ийн гүйцэтгэх захирал Дана Уайт сүүлд хийсэн мэдэгдэлдээ, “МакГрегорын оролцох гэж буй тулаан одоогоор албан ёсоор батлагдаагүй” хэмээн онцолжээ.

Ийнхүү Конор МакГрегор дахин эргэн ирэх замдаа нэгэн саадтай тулгарсан ч, ирэх хавраас тулааны талбарт буцан гарах боломжтой болоод байна.

Ж.Чинбүрэн: Эх нялхасын MRI аппаратыг засах мөнгийг 2025 оны төсөвт тавьсан ч ажил нь сунжирсан
Ж.Чинбүрэн: Эх нялхасын MRI аппаратыг засах мөнгийг 2025 оны төсөвт тавьсан ч ажил нь сунжирсан
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.