Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барилаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 42 секунд

УИХ-ын гишүүн П.Сайнзориг өнгөрөгч долоо хоногт Засгийн газарт наймдугаар сард баталсан АМНАТ-тай нь холбоотой асуудлаар асуулга тавьж буйгаа мэдэгдсэн. Ингэхдээ төсөвт АМНАТ-аас олох 200 тэрбум төгрөгийн боломжийг хаасан тогтоолыг ЗГ баталсан гэж мэдэгдсэн юм. Улмаар ҮХЦ-д ч хандах бодолтой байгаа талаараа дурдсан. Тэгвэл эл асуудлын хүрээнд тэрбээр Ерөнхий сайдыг огцруулах бичигт өөрийн бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаа юм.

Дөнгөж сая огцруулах бичгээ УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өгчээ.

Ж.Энхбаяр: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэргээ шалгуулж, нэрээ цэвэрлэтэл УИХ-ын даргын албыг хаших эрхгүй
Ж.Энхбаяр: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэргээ шалгуулж, нэрээ цэвэрлэтэл УИХ-ын даргын албыг хаших эрхгүй
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.