Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

20 настай Б-д хутга тулгаж, “I pad air 4, I Phone 16 promax” загварын гар утсыг нь дээрэмдсэн 26-28 насны 5 залууг дэн буудлаас барьж, ЦАГДАН ХОРИЛОО

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

Цахим орчинд “Nasan Bro” гэх хаягаас үл таних хүмүүст эд зүйлсээ дээрэмдүүлсэн талаарх мэдээлэл нийтлэгдсэн. Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, "I pad air 4, I Phone 16 promax загварын гар утас зарна” гэх зарын дагуу ирсэн 26-28 насны бүлэг 5 этгээд иргэн 20 настай “Б”-г автомашинд суулган хутга тулган дээрэмдсэнийг цагдаагийн байгууллагаас тогтоожээ.

Улмаар дээрх этгээдүүдийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дэн буудлаас олж тогтоон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Шалгалтаар сэжигтэй этгээдүүд нь энэ оны 09, 10 дугаар сард Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохйархан дүүргүүдийн нутаг дэвсгэрт 4 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Ч.Лодойсамбуу: Төсөв хэлэлцэж байхад Засгийн газрын гишүүд нь лайв хийгээд зогсож байж болох юм уу
Ч.Лодойсамбуу: Төсөв хэлэлцэж байхад Засгийн газрын гишүүд нь лайв хийгээд зогсож байж болох юм уу
 
“The MongolZ”  IEM Rio 2026 тэмцээнийг өнжиж байна
“The MongolZ” IEM Rio 2026 тэмцээнийг өнжиж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.