Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: 2017 оноос хойш хамгийн богино хугацаанд ажилласан болон “сэлгэсэн“ сайдууд

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 19 секунд

Гуравхан хоногийн өмнө байгуулагдаад 100 гаруй хоногийн нүүрийг үзэж буй Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газарт "хөдөлгөөн" оров. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатар улс төрийн мэдэгдэл хийж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилохоо зарласан байдаг. Эл үйл явдлаас хойш түүний Засгийн газар огцронгоо алдсан ч ҮХЦ-ийн шийдвэрээр байрандаа ирлээ. Үүнтэй холбоотойгоор тодорхой хугацаагаар удаашралтай байсан ХЗДХ-ийн сайдын томилгоо өнгөрөгч Баасан гарагт албажиж, Л.Мөнхбаатар ажлаа хүлээлгэн өгч, Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдын албаа авав.

Ингэснээр Л.Мөнхбаатар 2017 оноос хойш хугацаанд хамгийн богино хугацаанд сайдын алба хашсан улстөрчдийн тоог нэгээр нэмээд зогсохгүй дээгүүрт "жагслаа".

Тэгвэл 2017 оноос хойш хамгийн богино хугацаанд ажилласан болон “сэлгэсэн“ сайдуудыг нэрлэе.

Тэгвэл 2017 оноос хойш гарын арван хуруунд нэрлэгдэх тооны сайд нар чөлөөлөгджээ

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл - 30 хоног

Эдгээр сайдууд дундаа ажилласан хоногийн тоогоор Д.Сарангэрэл нэгдүгээрт жагсаж байна. Түүний хувьд 2022 оны есдүгээр сарын 28-нд томилогдож, улмаар мөн оны наймдугаар сарын 29-нд чөлөөлөгджээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр нэг сарын хугацаанд сайдаар ажиллаж "рекорд" тогтоосон гэсэн үг юм.

Д.Сарангэрэл нь, одоогийн УИХ-ын гишүүн А.Ариунзаяаг Хөдөлмөр, нийгмийн хамгаалал /ХНХ/-ын сайдын суудлаас буусны дараа ХНХ-ын сайдаар томилогдож байв. Харамсалтай нь, тэрбээр “Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр “Улны айл” хэмээх үг хэрэглэсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж, цаашлаад сайдаас буух өргөдлөө өөрийн гараар бичихэд хүргэсэн. Түүнийг Үндсэн хууль зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас огцруулах тушаал Ерөнхий сайд гаргаж байв.

Боомтын сайд Х.Булгантуяа - 93 хоног

Х.Булгантуяагийн хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын албан тушаалд томилогдон ажиллаж байв. Гэвч түүнийг ХНХ-ын сайдаар сэлгэн ажиллуулах зүйтэй хэмээн үзсэнээр ажлаа аваад гурван сарын дараагаар өөр салбарын сайдаар томилогдсон нь энэ юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр ХНХ-ын сайдаар томилогдохоосоо өмнө ажилласан Боомтын сайдын албан тушаалаа 93 хоног хашсан.

ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар – 130 хоног

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг өнгөрөгч Баасан гарагт ХЗДХ-ийн сайдаар томилох шийдвэр албажиж, тэрбээр ажлаа хүлээн авсан. Тэрбээр Г.Занданшатарын Засгийн газарт 130 хоног ажилласан "үзүүлэлт"-ээрээ эл жагсаалтын гуравдугаарт орж ирж байна.

ХНХ-ын сайд Т.Аюурсайхан - 154 хоног

"Улны" гэх үгнээсээ болж сайдын ажлаа өгсөн Д.Сарангэрэлийн дараагаар ХНХ-ын сайдаар тухайн үед УИХ-ын дэд дарга байсан Т.Аюурсайхан томилогдсон. Гэвч түүний хувьд нүүрсний асуудалд холбогдсоноор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Тодруулбал, “нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсан Т.Аюурсайхан Засгийн газрын гишүүний албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2023 оны нэгдүгээр сард гаргасныг ЗГ гуравдугаар сард хэлэлцэж шийдвэрлэж байв.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь - 313 хоног

2017 оны тавдугаар сарын 31-ний УИХ-ын чуулганаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг сайдын ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдаж чадаагүй гэх үндэслэлээр огцруулсан. Тухайлбал, ЕБС-иудын ЭЕШ-ийн материал задарсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай дунд 29 дүгээр сургуулийн асуудалд сайдын хувиар анхаарал хандуулаагүйгээс болж олон нийтийн шүүмжлэлд өртсөн зэрэг асуудлаар түүнийг чөлөөлсөн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан - 352 хоног

2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн ЗГ-ын хуралдаанаар БОАЖ-ийн сайд Н.Уртнасанг багаар нь буюу дэд сайд, төрийн нарийн бичгийн даргынх нь хамт чөлөөлөхөөр шийдвэрлэж байв. Н.Уртнасанг мэргэжлийн чиг үүргийн ажлаа хангалтгүй хийсэн, агаарын бохирдлыг бууруулахад дорвитой ажил хийгээгүй гэх үндэслэлээр чөлөөлж байв. Тухайн үед нийслэлийн агаарын бохирдол эрс нэмэгдэж, олон нийтийн бухимдлыг ихээр дагуулж байсан үе юм.

Түүнчлэн 2017 оноос хойш чөлөөлөгдсөн сайд нарын жагсаалтыг Б.Батзориг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар 378 хоног, Я.Содбаатар Зам, тээврийн хөгжлийн сайдаар 471 хоног, Ц.Цогзолмаа БСШУС-ын сайдаар мөн адил 471 хоног ажилласан гэдэг байдлаар удаална.

Үл хөдлөх борлуулсны хоёр хувийн татварын асуудлаарх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг ахална
Үл хөдлөх борлуулсны хоёр хувийн татварын асуудлаарх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг ахална
 
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.