Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ЫН БАГА ХУРАЛ: Ирц 80 хувьд хүрч, хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ даргална

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2025.09.27/ эхэллээ. Хуралдаанд оролцох 428 төлөөлөгч байгаа бөгөөд 80 гаруй хувийн ирц бүрдэж ийнхүү хуралдааныг эхлүүлж буйгаа Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр эхлээд энэ удаагийн хуралдааны дарга, дэд дарга нарыг сонгов. Бага хурлын VIII хуралдааныг УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, дэд даргаар Бага хурлын гишүүн Д.Гангамөрөн нарыг сонголоо. Энэ удаагийн хуралдаанаар Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, шинээр сонгох, ээлжит XXXI Их хурлын товыг тогтоох, төлөөлөгчдийг сонгох журам зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэдгийг хуралдаан даргалагч танилцууллаа.

Д.Энхтүвшин: Л.Оюун-Эрдэнэ бол өнгөрсөн хугацаанд хамгийн их вакумжсан хүмүүсийн нэг
Д.Энхтүвшин: Л.Оюун-Эрдэнэ бол өнгөрсөн хугацаанд хамгийн их вакумжсан хүмүүсийн нэг
 
Т.Доржханд: Намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ч намын УЗ хүлээж авалгүй “Та дараагийн 4 жилд ачаагаа үүрэх хэрэгтэй” гэсэн
Т.Доржханд: Намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ч намын УЗ хүлээж авалгүй “Та дараагийн 4 жилд ачаагаа үүрэх хэрэгтэй” гэсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.