Оюутолгойн Хянан шалгах түр хороо хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн, УИХ-ын гишүүдээс тодорхой санал, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад өгөв. Тодруулбал,
• Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанитай төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл;
• Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл;
• “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн танилцуулга, мэдээллийг сонслоо. Энэ хүрээнд дээрх ажлын хэсгүүдэд ажлаа эрчимжүүлэхэд анхаарч, судалгаа тооцоололд үндэслэсэн тодорхой шийдэл гаргаж ажиллахыг сануулсан болно.