Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг 3.5 сая төгрөг хүртэл нэмэхийг шаардаж, жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн. Энэ дагуу өнөөдөр төв талбайд тайван жагсаал зохион байгуулж байна. Хэрвээ шаардлагыг хүлээн авахгүй бол цаашид ажил хаяхаа мэдэгдээд байгаа юм.