Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сэлэнгэ Бодонс” ₮2.5 тэрбумын супер гэрээгээр 3х3-ын шигшээг авчээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
2 минут 36 секунд

Монголын үндэсний дээд лигийн Сэлэнгэ Бодонс баг энэ зун солилцоо наймаагаар Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид болох Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар, Т.Отгонжаргал нарыг тус бүр жилийн 500 сая төгрөгөөр багтаа нэгтгээд байгаа юм. Харин энэ тал дээр бусад багийн хөгжөөн дэмжигчид ихээхэн шүүмжлэлтэй хандаад байгаа аж.

Тэгвэл Сэлэнгэ бодонс баг өөрийн албан ёсны сошиал хаягаараа дамжуулаг тайлбар хийжээ. Энэхүү тайлбартаа “Сэлэнгэ Бодонс” дээд лигийн багийн зорилго нь East Asian Super League (Зүүн Азийн супер лиг), Asian Basketball Champions League (Азийн Аваргуудын лиг) -т гарах явдал юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд бид The League - Үндэсний Дээд Лиг-т заавал түрүүлж, аварга авах хатуу босготой.

Иймд бид энэ жил өмнөх жилийн алдаа, дутагдлаа засаж ростер бүрдүүлэлтдээ ихээхэн анхаарч ажиллалаа. Үүний нэг хэсэг нь бид Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнтэй хэлцэл хийж, багтаа нэгтгэсэн явдал.

Зарим багийн эзэд болон хөгжөөн дэмжигчдийн зүгээс үүнд ихээхэн бухимдаж, сошиалд үзэл бодлоо илэрхийлж буйг багийн удирдлагуудын зүгээс хүндэтгэн ойлгож байна.

3х3-ийн шигшээ багийн тамирчид нь дэлхийн топ тоглогчдод эрэмбэлэгддэг, олон улсын тэмцээнүүдэд Монгол улсынхаа нэрийн өмнөөс оролцож буй тул “Сэлэнгэ Бодонс” багийн зүгээс эдгээр тамирчдыг Үндэсний дээд лигт 5х5 тоглоход нь бэлтгэл сургуулилтыг хамтад нь хийлгэх, багийн ойлголцол, уур амьсгалыг хадгалах, 3х3 тэмцээнүүдийн өвөл, зуны хуваариудад зохицуулалт хийж, оролцоход нь дэмжлэг үзүүлэх тохироотойгоор 5 тамирчинд санал тавьж, хэлцэл амжилттай болж гэрээ байгуулсан билээ.

“Сэлэнгэ Бодонс” хэдий Азийн зах зээлд гарах зорилго, төлөвлөгөөтэй ч Монгол улсын маань эрх ашиг нэн тэргүүнд тавигдана. Иймд 3х3 тамирчидаа бид олон улсын тэмцээнд оролцох нөхцөлөөр нь хангаж 2025 оны 12-р сарын 01-ээс дээд лигийн тоглолтод оролцуулах гэрээний тохироотой юм” гэжээ.

АН БҮЛЭГ: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн мэдээллийг сонсож байна
АН БҮЛЭГ: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн мэдээллийг сонсож байна
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.