Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын төсөв ард түмнийг биш АВЛИГАЧДЫГ “ТЭЖЭЭЖ“ БАЙНА

Ангилал
Улс төр Visual toim
Огноо
Унших
4 минут 1 секунд

Төр ба авлига. Энэ хоёр үг нэг зоосны хоёр тал болоод удаж байна. Монголын нөхцөлд хамгийн үнэнд ойртох зүй тогтол ч гэж хэлж болох юм. Үүнийг батлах цөөн хэдэн тоог өнөөдөр хүргэхээр бэлтгэлээ. Товчхондоо, төсөв бол иргэдийн сайн, сайхны төлөө байх "зориулалттай" төлөвлөлт. Гэтэл жилээс жилд нэмэгдэж буй төсвийн зарлага ард иргэдийн амьдралыг бус төсвийн мөнгөн дээр хэрхэн хөрвөөхөө бодож буй авлигачдыг "тэжээдэг" болжээ. Үүнийг батлах мэт төсвийн зардал ч, авлигын гэмт хэргийн тоо ч энэ тэнцүү зэрэгцэн оршиж, өсөн нэмэгдсэн байх аж.

Дээрх графикт дүгнэлт хийж үзье. 2010 оноос хойш Монгол Улсын төсвийн зардал 9 дахин нэмэгджээ. 14 жилийн өмнө бид эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаж төсвийн зардлаа 3 их наяд төгрөг дотор ярьдаг байсан бол өнөөдөр бид ирэх 2026 онд 34 их наядын зарлагатай төсөв батална хэмээн ярих хэмжээнд ирчхээд сууж байна. Гэхдээ 2018 оноос хойш төсвийн зардлын хэмжээ илт нэмэгдэж эхэлжээ. Тэгвэл төсвийн зардал өссөн эл үзүүлэлттэй зэрэгцэж мөн онд эрүүгийн хэрэг нээн шалгасан авлигын гэмт хэргийн тоо нэмэгдсэн байгааг анхаарах хэрэгтэй.

Ингэхдээ 2010-2017 оны хооронд авлигын гэмт хэргийн тоо 500-гаас хэтрэхгүй байжээ. Гэтэл 2018 оноос энэ тоо нэг дахин буюу 1000 давсан тоогоор бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, 2018 оноос төсвийн зардал ч, авлигын гэмт хэргийн тоо ч зэрэгцэн нэмэгджээ.

Өөрөөр хэлбэл, төсвийн зардлын цаана тендер, худалдан авалт, хөрөнгө оруулалт гэх мэт төсвийн хөрөнгө эргэлдэнэ. Харин төсвийн хөрөнгө эргэлдэж байгаа тэрхүү газарт авлига, хулгай "үүрлэдэг" жишээ дээрх тоон баримттай уялдаж буй юм.

Нөгөө талдаа төр хэмээн онцлохын учир нь, хувийн хэвшил дагасан авлига хулгайн кейсийг бид тэр бүр сонсох нь бага. Харин төр бол өөрөө авлигын гэмт хэрэг дээр онцгой субъект болчхоод байгаа юм. Үүнийг дараах баримтаар бататгая.

2024 онд эрүүгийн хэрэг нээн шалгасан 1863 авлигын гэмт хэргийн 1327 нь төрийн өндөр албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зүйл ангиар шалгагдсан бол 270 нь хахууль авсан зүйл ангиар шалгагджээ. Харин холбогдогчийг авч үзвэл, 205 нь төрийн үйлчилгээний, 290 нь төрийн захиргааны, 241 нь төрийн тусгай, 133 нь төрийн улс төрийн алба хаагч байжээ. Энэ бол зөвхөн нэг онд шалгагдсан авлигын хэргийн үзүүлэлт.

Эдгээр төрийн алба хаагчдын холбогдсон авлигын гэмт хэргүүд өөрөө төрийн мөнгөн дээр авлига эргэлддэг гэх зүй тогтлыг баталж байна. Товчхондоо гэвэл, төсвийн зарлага ард түмнийг бус авлигачдыг тэжээж буйн НОТОЛГОО гэсэн үг.

Нөгөө талдаа авлигын гэмт хэрэг өсөн нэмэгдэж байгаа нь бидэнд тийм ч таатай мэдээ биш. Гэхдээ илрүүлэлт нэмэгдэж байгаа тул энэ хэмжээний тоог өнөөдөр бид харж сонсоод, дүгнэлт хийж суугаа биз ээ.

Х.Баасанжаргал: Би цаазын ялыг дэмждэггүй. Цаазын ялыг бий болгосноор гэмт хэрэг буурдаггүй нь тогтоогдсон
Х.Баасанжаргал: Би цаазын ялыг дэмждэггүй. Цаазын ялыг бий болгосноор гэмт хэрэг буурдаггүй нь тогтоогдсон
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.