Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: “Gem mall”-д эхнэрээ 40 удаа хутгалж хөнөөсөн этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр боллоо

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 43 секунд

Сонгинохайран, Баянгол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Gem mall" худалдааны төвд эхнэрээ 40 удаа хутгалж хөнөөсөн этгээд н.Энхбатад холбогдох хэргийн шүүх болж, дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа.

Тодруулбал прокуророос санал болгосны дагуу шүүгдэгч н.Энхбатад БҮХ НАСААР НЬ ХОРИХ ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр боллоо.

Хэргийг сануулахад, өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Gem mall" худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан байдаг.

Манай улс он гарсаар 157 улстай гадаад худалдаа хийжээ
Манай улс он гарсаар 157 улстай гадаад худалдаа хийжээ
 
Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар ЗГ-ын хуралдаанд танилцуулга хийнэ
Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар ЗГ-ын хуралдаанд танилцуулга хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.