
Үндэсний статистикийн хорооноос эхний найман сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Тодруулбал, энэ оны эхний найман сарын байдлаар манай улс 157 улстай гадаад худалдаа хийжээ. Мөн гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.6 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт нь 9.2 тэрбум ам.доллар, импорт 7.5 тэрбум ам.доллар болжээ. Тэгвэл гадаад худалдааны тэнцэл 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оноос 1.4 тэрбум ам.доллараар буурсан байна.
Мөн экспорт наймдугаар сард өмнөх сараас 238.6 сая ам.доллар, импорт 46.6 сая ам.доллараар тус тус өссөн байна.
Ц.АНУЖИН