Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

16 настай охин амиа алдсан хэрэгт яллагдагчаар татагдаад буй Х.Энхсайханыг 6 сар хориод суллаж байжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
8 минут 30 секунд

2024 оны зургаадугаар сард Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж нь 10 гаруйхан хоногийн зайтай 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөгөөд, хэргээ нуун далдлахын тулд цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан аймшигт гарч байв.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д-г хоёр хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, мөн бусдыг заналхийлэх, хулгайлах, залилах, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Мөн өнгөрсөн нэгдүгээр сард уг хэрэгт өсвөр насны Х.Энхсайханыг яллагдагчаар татан оруулсан юм.

Тодруулбал, яллагдагч Х.Энхсайхан, Ц.Дагвадорж нарт Эрүүгийн хуулийн 13.2-2.2, 10.1.2-6, 17.3-1, 17.8-1, 26.1-2, 17.1-3.1, 12.5-1, 10.1-2.1, 10.1-2.7 гэх зүйл ангиудаар хэрэг үүсгэн шалгаж байна.

13.2-2.2 хоёр, түүнээс олон хүнийг хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэх

10.1.2-6 хоёр, түүнээс олон хүнийг алах

17.3-1 хулгайлах

17.8-1 Эд хөрөнгө устгах, гэмтээх

26.1-2 Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон

17.1-3.1 Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон

12.5-1 Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох

10.1-2.1 Хүнийг онц харгис хэрцгийгээр алах

10.1-2.7 Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алах гэх зүйл заалтуудаар яллах юм.

16 настай охин амиа алдсан хэрэгт яллагдагчаар татагдаад буй Х.Энхсайханыг 6 сар хориод суллаж байжээ

16 настай охин амиа алдсан хэрэгт 2 хүн яллагдагчаар татагдаад буй. Тодруулбал, насанд хүрээгүй Х.Энхсайхан уг хэрэгт холбогдож, түүнийг 6 сар цагдан хорьж байжээ. Гэвч насанд хүрээгүй хүүхдийг мөрдөн байцаалтын явцад зургаагаас илүү сар хорьж болохгүй тул 6 сар цагдан хориод сулласан байна. Тэрбээр өдгөө эрх чөлөөтэй, гадуур шалгагдаж байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 17-нд болно

2025 оны 9 сарын 17-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болох юм

Нэг хэргийг шийдэхэд үндсэндээ 3 шүүх хуралдаан болдог. 1/ Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, 2/ гэм буруутай эсэхийг тогтоох хуралдаан, 3/ буруутай бол ямар хариуцлага оногдуулахыг шийдэх хуралдаан.

Тодруулбал, энэ сарын 17-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болно. Талууд хуульд заасан 17 асуудлын тохирох заалтуудаар хүсэлт, гомдол гаргаж, эсвэл шүүгч санаачилж, хэлэлцүүлэг хийгээд хэргийг шүүхэд шилжүүлэх, эсхүл нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах гэсэн үндсэн 2 шийдвэрийн аль нэгийг гаргана. Энгийнээр бол хэргийг шүүхээр шийдвэрлэхэд шаардлага хангасан гэж үзвэл шүүхэд шилжүүлж, гэм буруутай эсэхийг тогтоох хуралдааны товыг тогтооно, эсхүл хэргийг үнэн зөв шийдэхэд шаардлагатай нотлох баримт бүрдээгүй гэж үзвэл нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаана гэсэн үг юм.

Шүүгдэгч Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нарт улсаас 2 өмгөөлөгч гарган өгчээ

Цахим орчинд иргэдийг хамгийн их бухимдуулж буй зүйл бол шүүгдэгч Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нар хохирогчийн эсрэг 9 өмгөөлөгчтэй оролцох гэж байна гэх мэдээлэл. Тэгвэл уг асуудалд Монголын өмгөөлөгчдийн холбооноос албан ёсоор тайлбар гаргажээ. Тодруулбал, 2 яллагдагчийг тус бүр нэг, нэг өмгөөлөгч, 3 хохирогчийг 6 өмгөөлөгч өмгөөлж, нийт 8 өмгөөлөгч оролцож байгааг тайлбартаа дурдсан байна.

Улсын яллагчаар нийслэлийн прокурор Г.Баясгалан, Г.Янжиндулам нар оролцоно

Уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 17-нд болно. Шүүгчээр Б.Булгантамир оролцох бол Улсын яллагчаар нийслэлийн прокурор Г.Баясгалан, Г.Янжиндулам нар оролцоно. Харин 16 настай хохирогчийн өмгөөлөгчөөр Ч.Болд, Б.Солонго, 32 настай хохирогчийн өмгөөлөгчөөр Б.Бат-Ерөөлт нар оролцох юм.

Зураг дээрх Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хэрэгт хамжигчаар оролцсон эсэхийг шалгуулахаар шүүхээс прокурорт буцаасан ч прокурор эсэргүүцэж, эсэргүүцэл бичжээ

Уг хэргийн талаар шүүхээс албан ёсны тайлбар гаргав. Тайлбар мэдээлэлд "Яллагдагч Ц.Д-г 2024 оны 06 дугаар сард үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь хэсэгт зааснаар “хоёр, түүнээс дээш хүнийг алах, ...” гэмт хэрэгт тус тус холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж,

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан /хаалттай/-аар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын хохирогч А, Б нарыг хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна...хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцаасугай...” гэж,

Тодруулбал, нийгмийн сүлжээнд зураг нь тавигдсан эрэгтэй, эмэгтэй хоёрыг хүн алах гэмт хэрэгт хамтын оролцоотой эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн, өөрөөр хэлбэл амь хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан энэ хэрэгт зайлшгүй шалгаж тогтоолгох талаар гаргасан хүсэлтийн дагуу ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэлгүй хэргийг шүүх рүү шилжүүлсэн бөгөөд энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлон тогтоож ирүүлээгүй үндэслэлд хамаарч байгаа тул анхан шатны шүүхээс дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн.

Уг шүүхийн шийдвэрийг энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор эс зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн боловч тус шүүхээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд буцаж улмаар шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дахин шилжиж ирсэн" гэжээ.

Талийгаач охины ээж олон нийтээс тусламж хүссэнээр Ерөнхийлөгчийн сонорт хүрэв

16 настай талийгаач охины ээж "Уг хэргийг үнэн зөвөөр шийдэхэд та нарын тусламж надад хэрэгтэй байна" хэмээн цахим хуудастаа нийтэлсэн. Ингэснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэд тэр чигтээ анхаарлаа хандуулснаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонорт ч хүрэв. Тэрбээр өчигдөр орой "Сүүлийн үед нийгмийг цочирдуулсан онц ноцтой гэмт хэргийн талаарх мэдээ мэдээлэл олон нийтийн дунд гарч ард иргэдийг түгшээж буйд сэтгэл зовниж байна.

Энэхүү жигшүүрт хэргийн үнэн мөнийг олж тогтооход хууль шүүхийн байгууллага онцгой анхаарч, гэмт этгээдэд ял завшуулахгүй, гагцхүү хууль дээдлэх зарчмыг ягштал баримталж ажиллах ёстой.

Мөн үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэх нь нэн чухал юм" цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

Явган хүний зам дээр болон хориотой газар зогссон жолооч нарын зөрчлийг мэдээлэх “102” аппликейшн ашиглалтад орлоо
Явган хүний зам дээр болон хориотой газар зогссон жолооч нарын зөрчлийг мэдээлэх “102” аппликейшн ашиглалтад орлоо
 
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.