Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: Шүүхийн танхимд ажлаа хийж, эрдэнэт хүний амийг хуулийн дагуу нэхэмжилж үйлчүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 39 секунд

16 настай охины амь насыг хөнөөсөн Д, Э нарт холбогдох шүүх хурал энэ сарын 17-нд буюу ирэх лхагва гарагт болно. Уг хэрэгт яллагдагчаар татагдаад буй Д, Э нар 9 өмгөөлөгчтэй орох гэж байгаа тухай хохирогч, талийгаач 16 настай Ш-ийн ээж цахим хуудастаа мэдээлээд буй.

Үүнтэй холбогдуулан тус өмгөөлөгчдийн талаарх мэдээлэл цахим орчинд цацагдаж, иргэд алуурчдыг өмгөөлөх гэлээ хэмээн шүүмжилж байна. Тэгвэл уг хэрэгт өмгөөлөгчөөр оролцох өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт цахим хуудастаа "Олон нийтийн сүлжээнд тараад байгаа эл хэргийн хохирогч охин бус нэр бүхий нөгөө хохирогчийнх нь хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа болно. Тэнцвэргүй бодит бус мэдээлэл тарж хохирогч охины хууль ёсны төлөөлөгчийн эсрэг /өмгөөлөгч эсрэг ордоггүй юм л даа мэргэжлийн бус хэллэг/ 9 өмгөөлөгч шүүх хуралд орох гэж байна. Тэдний нэг нь намайг гэж илт худал мэдээлэл тарааж ажил хэргийн нэр хүндэд халдаж, түүнчлэн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлөх гэмт хэргийн шинжтэй үйлдэл өнөө өглөөнөөс хойш хувь надруу тасралтгүй үргэлжилж байна.

Мөн өөрсдийгөө сэтгүүлч гэсэн хүмүүс удаа дараа залгаж "хэргийн талаар мэдээлэл өгөхийг шаардаж" зарим нь сүрдүүлж ажил мэргэжлийн хувьд нөлөөлөхийг оролдож байна. Би хуульч өмгөөлөгч хүн өөрийнхөө ажилласан хэргийн талаар мэдээлэл цацаад байдаггүй. Энэ хэргийн хувьд үйлчлүүлэгчээс минь "Хувь хүний холбоотой ямар нэгэн мэдээлэл тэр бүү хэл нэрний үсгийг ч дурьдуулмааргүй байна. Нас барсан ч нэр төр гэж бий" гэсэн үйлчүүлэгчийнхээ хууль ёсны хүсэлт шаардлагыг өмгөөлөгч биелүүлэх хуулиар хүлээлгэсэн үүрэг надад бий. Иймээс хуулийнхаа дагуу үйлчүүлэгчийнхээ эрх ашигт захирагдана. Өмгөөлөгч үйлчүүлэгчийнхээ нууцлалыг хугацаагүй хадгална. Би дахин хэлье. Өмгөөлөгч хэвлэлийн талөөлөгчийн үүргийг гүйцэтгэхгүй мик-ны өмнө хэрэг ярихгүй. Шүүхийн танхимд ажлаа хийж, энэ хүний амьд явах эрхийг, өөрөөр хэлбэл эрдэнэт хүний амийг хуулийн дагуу нэхэмжилж үйлчүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах болно.

"Хэргээ ярь, сэв, цац" тэгэхгүй бол халдана шүү гэсэн янз бүрийн доромжлол, сүрдүүлэг, заналхийллээс айх сүрдэх ухрах няцна гэж огтхон ч байхгүй. Мэргэжлийн нэр хүндэд худал мэдээлэл тараах замаар халдах, хуульчид нөлөөлөх гэсэн үйлдэл бүрийг зохих газарт нь хандах болно. Бас иргэдэд хэлэхэд та бүхний дургүйцэл жигшэлийг зүй ёсны гэж хүлээж авч байгаа боловч бодит үнэн зөв мэдээлэлд тулгуурлаж дүгнэлтээ гаргахыг уриалж байна. Миний мэдэж байгаагаар 9 өмгөөлөгч хохирогчийн эсрэг өмгөөлөөгүйг хэлэх нь зүйтэй бөгөөд энэ 9 дотор хоёр амь хохирогчийн нийт 4 өмгөөлөгч 2 шүүгдэгчийн улсын өмгөөлөгч тус бүр 2, хохирогч гэгдэх оролцогчийн тус бүр нэг өмгөөлөгч нар байгаа шүү.

Хохирогчийн ч тэр шүүгдэгчийн ч тэр өмгөөлөгч бүгд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж мэргэжлийн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч нар юм. Адгийн алуурчин гэж тодотголтой хүн ч өмгөөлөгч авах Үндсэн хуульд заасан эрхтэй энэ бол зөвхөн манай улс орон төдийгүй дэлхий нийтийн жишиг юмаа гэдгийг бас бодолцоорой. Хохирогчийн ээжид эмгэнэл илэрхийлээд өөртэй нь болон өмгөөлөгчидтэй нь хамтдаа нэг байр суурьтай удаа дараагийн хуралд орж байгааг энд дурдъя. Өмгөөлөгчид ажлаа хийж байна. Шүүх ч тэр прокурор ч тэр ажлаа хийж байна. Шийдвэр хараахан гараагүй байна. Шийдвэрийг эс зөвшөөрөх аваас өмгөөлөгчид хуулийн дагуу тууштай шударга ажиллах болно" хэмээжээ.

Чөлөөт бөхийн ДАШТ: Гавьяат тамирчин Т.Тулга 23.30 цагаас медалийн төлөө барилдана
Чөлөөт бөхийн ДАШТ: Гавьяат тамирчин Т.Тулга 23.30 цагаас медалийн төлөө барилдана
 
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.