Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: ЭХЯ-нд нэгжлэг шалгалт хийж, тус яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамцийг саатуулжээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

Цагдаагийн байгууллагаас дөнгөж сая ЭХЯ-ны байранд шалгалт хийжээ. Тодруулбал, тус яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамцын ажлын байр болон гэрт нь нэгжлэг хийсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Түүнийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд улсын төсвийн 30 тэрбум төгрөгөөр баригдсан Дулааны цахилгаан станцын барилгын ажлыг улсын комисст хүлээн авахдаа авлига авсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Учир нь гүйцэтгэл дутуу, зураг төсвийн дагуу баригдаагүй байгууламжийг улсын комисст хүлээн авах шийдвэр гаргаж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж буруутган мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Улмаар түүнийг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан хэмээн эх сурвалж мэдээлж байна. Мөн энэ асуудалд ДЦС-3, 4 ТӨХК-уудын инженерүүд шалгагдаж байгаа ажээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

ФОТО: БНСУ-ын алдарт Т-Ара хамтлаг Монголд тоглолтоо хийхээр ирлээ
ФОТО: БНСУ-ын алдарт Т-Ара хамтлаг Монголд тоглолтоо хийхээр ирлээ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.