Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Утаа ялгаруулсан автобусны жолоочийг 25 мянган төгрөгөөр, компанийг 250 мянган төгрөгөөр торголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Энэ сарын 3-нд иргэнээс техникийн бүрэн байдлаа хангаагүй тээврийн хэрэгсэл явж байгаа талаар гомдол НТБГ-т ирсэн байна. Гомдлын мөрөөр Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтэс ажиллаж "Трансбус" ХХК-ийн автобусыг үйлчилгээнээс буулгажээ.

Улмаар Зөрчлийн тухай хуулийн 14.6-9-д д заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, дахин алдаа дутагдал гаргахгүй байх талаар сануулж ажиллав.

Д.Амарбаясгалан: Парламентын зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг эрх зүйн орчноор дэмжинэ
Д.Амарбаясгалан: Парламентын зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг эрх зүйн орчноор дэмжинэ
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.