Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гаалийн ажилтантай ойр байсан хүмүүсийн шинжилгээ сөрөг гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Амгалан гаалийн газрын ажилтан иргэн хаанаас халдвар авсан бэ гэдгийг тогтоосон уу?

-Амгалан гаалийн ажилтантай холбоотой халдварын тандалт судалгаа үргэлжилж байна. Түүний ойрын болон хоёрдогч хавьтлын 200 хүнд шинжилгээ хийсэн. Мөн хотын гаалийн 100 гаруй хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Монгол улс хэд хэдэн голомт бүстэй болсон. Ялангуяа Улаанбаатар, Сэлэнгэ аймагт том том голомт бий. Том голомтууд үүссэний дараа алаг цоог өвчлөл бүртгэгдэх тохиолдол бий. Коронавирус бол агаар дуслын замаар халдварладаг учраас хаанаас ч халдвар илрэх магадлалтай. Тиймээс халдварын нууц үеийн хугацааны 14 хоногт ойрын болон дам хавьтлуудыг хянах, дахин 14 хоногт тандалт хийх, эгзэгтэй цэг, хүн ам олноор цугларсан газар шинжилгээ хийдэг. Энэ ажлын явцад тус ажилтныг илрүүлсэн. Цаашдаа том худалдааны төв, тээврийн үйлчилгээний газруудад хяналтын шинжилгээ хийнэ.

-ХӨСҮТ-д томографийн аппаратт бий юу. Хүмүүсийг эдгэрсэн гэдгийг хэрхэн тогтоож байгаа вэ?

- ХӨСҮТ-д томографийн аппарат бий. Монгол Улсад коронавирусний халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн үеэс рентиген, томографийн аппаратаар өвчтөнүүдээ үзэж байгаа. Эдгэрсэн гэж үзэх ДЭМБ-ын шалгуур, Эрүүл мэндийн сайдын бий. Эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй 3 хоног болох, вирус ялгаруулахгүй байх, уушги нь эрүүлжих зэрэг шалгууртай.

-Хөдөө орон нутаг руу буцах хэдэн иргэний шинжилгээний хариу гараагүй байна вэ?

- Улаанбаатар хотоос орон нутаг руу явахаар 387 мянга иргэн шинжилгээ өгөх хүсэлт ирүүлснээс 380 мянга 229 гаруй хамрагдаад байна. Бүх шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр гэхэд 1771 иргэн орон нутаг руу гарсан бол 2062 иргэн орж ирсэн байна.

Сэлэнгэ аймагт шинээр таван хүнээс халдвар илэрчээ
Сэлэнгэ аймагт шинээр таван хүнээс халдвар илэрчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.