
“Монгол хаан” жүжгийн төслийн баг Япон Улсын Токио хотноо Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргал “Монгол Хаан” жүжгийн Япон улс дахь соёлын элч төлөөлөгч болсныг албан ёсоор зарлажээ.
1000 жилийн түүхтэй Японы үндэсний сумо бөхөд 30-аас дээш түрүүлсэн 2 аварга байдаг бол 1187 даваа авч 45 удаа түрүүлж Японы Эзэн хааны цомыг авсан цор ганц бөх нь "Хакүхо" М.Даваажаргал аж.
“Монгол Хаан” жүжиг ирэх 10 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд Токио хотноо, ирэх сарын 24-26-нд Нагояа хотноо тус толилуулагдах гэж юм байна.