Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шарилжгүй Улаанбаатар аян” нэг сарын турш үргэлжилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг энэ сарын 20-ноос ирэх сарын 20-ныг хүртэл зохион байгуулна.

Тус аянаар хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, цэвэрлэгээний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулах юм.

Аянд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, хог хаягдал, ногоон байгууламжийн ажил үйлчилгээнд хөндлөнгийн хяналт хэрэгжүүлдэг төрийн бус байгууллага, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, ногоон байгууламжийн арчилгааны аж ахуйн нэгжүүд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгааг УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ хэллээ.

Монгол-Сингапурын парламентын бүлгийн дэд дарга Д.Энхтүвшин Сингапур Улсын Төрийн ахлах сайд Сим Аннтай уулзлаа
Монгол-Сингапурын парламентын бүлгийн дэд дарга Д.Энхтүвшин Сингапур Улсын Төрийн ахлах сайд Сим Аннтай уулзлаа
 
“Улаанбаатар хот - Дундговь аймгийн Сайнцагаан сум – Улаанбаатар хот” үйлчилгээний цагийн хуваарь өөрчлөгдлөө
“Улаанбаатар хот - Дундговь аймгийн Сайнцагаан сум – Улаанбаатар хот” үйлчилгээний цагийн хуваарь өөрчлөгдлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.