Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүнд суртлыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх талаар 17 мянга гаруй иргэн, ААН санал ирүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж худалдааг дэмжих” ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр (2025.08.19) боллоо.

Хуралдаанд ажлын хэсгийн ахлагч Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Сангийн сайд С.Жавхлан болон албаны бусад төлөөлөл оролцлоо. Хуралдаанаар уул уурхайн биржийн арилжааг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай, төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийн талаар мэдээлэл сонсож Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

“Экспортыг нэмэгдүүлж худалдааг дэмжих” ажлын хэсэг өнгөрсөн нэг сарын хугацаанд гаалийн байгууллагын нийтлэг журамд өөрчлөлт оруулах, хүнээс хамаарсан олон үйлдлийг багасгаж хялбаршуулах, тээврийн хэрэгслийн хил нэвтрэх хүсэлтийг И-Монголиа системээр авдаг болох зэрэг ажлуудыг эхлүүлээд байна.

Энэ хугацаанд төрийн байгууллагын хүнд суртлыг бууруулж бизнесийн орчныг сайжруулах хүрээнд бизнес эрхлэгч ААН болон хувь хүмүүсээс 17000 гаруй санал ирсэн байна. Ажлын хэсгийн дараагийн хурлаар саналуудыг шийдвэрлэх арга хэмжээ авах, зөвшөөрөл олгодог төрийн цахим системүүдийг нэгтгэж илүү ойлгомжтой хүртээмжтэй болгох чиглэл өглөө.

2026 онд зохион байгуулагдах COP17 бага хурлыг Тэргүүн шадар сайд Н.Учрал даргална
2026 онд зохион байгуулагдах COP17 бага хурлыг Тэргүүн шадар сайд Н.Учрал даргална
 
Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.