Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын 5 жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг боловсруулахад ШУА-ийн эрдэмтэн, судлаачид түүчээлж ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 27 секунд

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал өнөөдөр (2025.08.15) Шинжлэх ухааны салбарын удирдлагуудтай уулзлаа.

Эдийн засаг, хөгжлийн яам нь Монгол улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах гол институт бөгөөд Шинжлэх ухааны академи, их дээд сургууль, үндэсний хүрээлэнгүүдийг харьяандаа багтааж шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжлийн нэг багана гэж үзэн ажиллаж байна. Монгол улсын 5 жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг ирэх 10-р сард УИХ-д өргөн барих бөгөөд ШУА-ийн эрдэмтэн судлаачид энэхүү хөгжлийн баримт бичгийг боловсруулахад өндөр үүрэгтэй оролцоно.

Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал шинжлэх ухааны салбарын төлөөлөлтэй уулзахдаа судлаачдын оюуны бүтээлийг үнэлж, шинжлэх ухааны салбарт эдийн засгийн боломж нээж өгөх хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулж ажиллана гэлээ. Мөн Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөгжлийн төслүүд дээр ШУА-ийн эрдэмтэн судлаачдын ажиллах боломжийг хангана гэж онцоллоо.

Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрт 140 гаруй төсөл хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд шинжлэх ухааны салбарынхан суурь судалгаа хийхээс гадна мега төслүүд, бодлогын төлөвлөлтөд ач холбогдол бүхий даацтай судалгааны бүтээлүүдийг хийж ирсэн туршлагатай гэдгээ Тэргүүн шадар сайдад танилцуулж байна.

Түүнээс гадна эрдэс баялаг, малын түүхий эд боловсруулалт дээр хийсэн монгол эрдэмтдийн судалгааны сан их байгааг онцолж цаашид шинжлэх ухааны салбарыг эдийн засгийн салшгүй хэсэг болж хөгжихөд бодлогын шийдвэрүүдийг гаргаж ажиллана гэж итгэж байгаагаа эрдэмтэд илэрхийллээ.

Түүнчлэн, сүүлийн 10 жилд шинжлэх ухаанд зарцуулж байгаа төсвийн хэмжээ өөрчлөгдөөгүй гэдгийг ч салбарынхан тодотгов. 2026 онд нийт санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлэх саналыг шинжлэх ухааны салбарынхан Сангийн яаманд хүргүүлээд байна. Цаашид тогтмол санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, үр дүн гүйцэтгэлд суурилсан механизм нэвтрүүлэх чанар үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллахыг зорьж байна.

Голомт банкны “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
Голомт банкны “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.