Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Амин хувиа хичээсэн зарим жолооч замын 1 эгнээг хааж машинаа тавиад байгаа нь хийсэн ажлыг үр дүнгүй болгож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Хотын дарга Х.Нямбаатар тээврийн цагдаагийнхнийг ажлаа хийхгүй байна хэмээн шүүмжиллээ. Тэрбээр "Бид түгжрэл бууруулах ажлын хүрээнд ЗХУТ дээр камерын нэгдсэн систем бий болгосон. Замын чанарыг сайжруулах хүрээнд жил бүр 100 гаруй км урт замыг засаж, сайжруулж байна. Гэтэл амин хувиа хичээсэн зарим жолооч замын 1 эгнээг хааж машинаа тавиад байгаа нь хийсэн ажлыг үр дүнгүй болгоод байх юм. Ослын дохиогоо өгөөд хээв нэг утсаа үзээд суучихдаг асуудал бахь байдгаараа л...

Цагдаагийн байгууллага камерын дээрх хяналтын камерын системээр хаана зохиомол түгжрэл үүсгэж байна гэдгийг бэлхэн хараад арга хэмжээ авч болно. Миний хувьд ХЗДХ-ийн сайд байхаасаа цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, техник хэрэгсэл, цалин цавуу, бүтэц орон тоо гээд бүх талаар нь дэмжиж ирсэн. Гэтэл өнөөдөр цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй, нөгөө л ярьдаг хангамж зэргээ урьтал болгож байгаад харамсаж байна" гэлээ.

Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
 
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.