Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д орсон хүчтэй аадар борооны улмаас 18 хүн нас барж, 9 хүн сураггүй алга болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

This July 20, 2025, photo shows the aftermath of a village devastated by heavy rains and landslides in the southern county of Sancheong. (Yonhap)

БНСУ-д өнгөрсөн долоо хоногт хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт үүссэний улмаас 18 хүн амиа алдаж, есөн хүн сураггүй хэвээр байна гэж тус улсын Засгийн газар өнөөдөр мэдэгджээ.

Тодруулбал, өнгөрсөн ням гараг буюу өчигдрийн 21.00 цагийн байдлаар өмнөд хэсгийн Санчон мужид 10, хойд хэсгийн Гапёнг мужид хоёр, баруун хэсгийн Сосан хотод хоёр хүн амиа алдсан байна. Сураггүй алга болсон хүмүүсийн дөрөв нь Санчонд байгаа бол өөр дөрвөн хүн Гапён хотод сураггүй болсон байна.

Тус улсын цаг уурын агентлагаас өнөөдөр өглөө мэдээлснээр Өмнөд Жоолла муж, Өмнөд Кёнсан муж болон өмнөд хэсгийн Чежү аралд бороо орох төлөвтэй байна гэжээ.

Хойд Жоолла муж болон Хойд Кёнсан мужид өглөөний 9 цагаас эхлэн бороо орох төлөвтэй байгаа бол үдээс хойш нийслэл болон Ганвон, Чунчон мужид бороо орох төлөвтэй байна гэж Yonhapnews агентлагт мэдээлжээ.

ЦЕГ: Гадаа тоглож байсан 10,13 настай хүүхдүүдийг хутгалсан 52 настай эрэгтэйг цагдан хорьсон
ЦЕГ: Гадаа тоглож байсан 10,13 настай хүүхдүүдийг хутгалсан 52 настай эрэгтэйг цагдан хорьсон
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.